2026 онд болох тренд-н таамаг
LLM (AI) моделуудын чанар сүүлийн жилийн хугацаанд үсрэнгүйгээр сайжирчихлаа. Сүүлийн үеийн моделууд (Anthrophic Claude Opus 4.5, Google Gemini 3 Pro, GPT 5 моделиудаас хойш) алдаа гаргах (hallucination) нь эрс буурч бидний өдөр тутмын хэрэглээнд гайхамшигтай үр дүнг үзүүлдэг болж байна. Мөн моделуудын чанар хоорондоо бараг ялгагдахааргүй сайжирч үнэ нь ч үргэлжлэн буурсаар байна.
Миний хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд LLM моделуудыг голчлон ажилдаа (мөн өдөр тутмын амьдралдаа) ашиглаж, хэрхэн яаж ашиглавал бүтээмжээ нэмэгдүүлж болох арга техникуудыг суралцах, мөн өөрийн гэсэн туршлага олж авахыг хичээж ашиглаж явна. Эхэндээ Cursor Editor -н төлбөртэй хувилбар ашиглан бүх сүүлд гарсан моделуудыг туршиж үзэж хоорондын ялгааг мэдрэх, алыг нь юунд ашиглавал илүү үр дүнтэй болохыг нь олж мэдэх зэрэг туршилтууд хийдэг байлаа.
Мөн модел training -н суурь ойлголтуудыг нь ойлгож авахын тулд Transformer модел хэрхэн ажилладаг талаар болон Practical Deep Learning for Coders гэсэн хичээлүүдийг үзсэн. Тэгээд өөрийн хэмжээнд орчуулгын (Neural Machine Translation) модел сургаж ч үзлээ.
Сүүлийн үед голчлон Claude Code болон Cursor IDE -г MCP серверүүдтэй холбож ашиглаж байна. Миний хувьд өнөөдрийн best модел бол яалтчгүй Claud Opus 4.6 (Thinking) гэж хэлэх байна 🙌
Ашиглаж буй жишээнүүдээ дурдвал:
- Код бичих (task implementation)
- Алдаа засах (bugfix)
- Гэрээ, баримт хянах
- Төлөвлөгөө гаргах (feature development, weekly planning гэх мэт)
- Ойлгохгүй байгаа зүйлээ задалж, ойлгож авах, баримт бичиг боловсруулах. Жишээ нь: системийн шинжилгээ, process flow гэх мэт
- Өгөгдлийн баазаас бодож байгаа зүйлээ шууд асууж үр дүнг тоогоор харах, баталгаажуулах
- Шинжилгээний хариу, эрүүл мэндийн үзүүлэлт, машины оношилгоо зэргийг өөртөө ойлгомтойгоор тайлбарлуулах
- Юу хийхээ мэдэж байгаа мөртлөө яаж хийхээ мэдэхгүй байгаа зүйлээ хийж чаддаг болсон (Strongswan ашиглаж IPsec-based VPN тохируулах)
- Brainstorm хийх, шийдвэр гаргах хувилбар боловсруулах, сонголтуудын давуу болон сул талуудыг гаргаж шийдвэр гаргахдаа ашиглах гэх мэт
Энэхүү LLM -н чанарын үсрэнгүй хөгжлийн үр дүнг өдөр тутамдаа мэдэрч байгаа хүний хувьд 2026 онд болон цаашид бидний амьдралд юу өөрчлөгдөх бол гэх бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдээд байгаа учраас өөрийнхөө мэдэрч байгаагаар таамаг дэвшүүлж үзье гэж бодоод энэхүү нийтлэлийг бичлээ 🙃
2026 онд юу болох вэ ?
- АНУ -н томоохон технологийн корпорацууд (Facebook, Google, Amazon etc)-с эхлэн ажлын байрны бүтцийн өөрчлөлтүүд хийнэ (цомхотгол)
- Энэхүү трендийг дагаад дэлхйи даяар ажлын байрны бүтэц, цомхотголууд явагдана
- Энэ трэнд ч гэсэн Монголыг тойрохгүй бөгөөд компани болгон AI модел ашиглахыг удирдлагуудаас чиглэл өгнө
- Зарим бодит байдлаа дутуу үнэлсэн удирдлагууд шууд хүний тоогоо цөөлчихөж болно гэж бодоод алдаатай шийдвэрүүд гаргана. Ажлын үр дүнд/процессд алдаа гарч хохирол амсана *
- Удирдлагууд хэрхэн компанидаа AI ашиглах талаар сонирхож, судалж эхлэнэ
Тайлбар:
- Бодит байдлаа дутуу үнэлэх гэдгийг тайлбарлавал томоохон компаниуд LLM Agent -г хэрхэн ашиглаж бүтээмжээ бууруулахгүй цөөхөн хүнтэйгээр ажиллаж болох арга барилаа сайтар бэлдчихээд ажлын байрандаа бүтцийн өөрчлөлт хийж байгааг зарим удирдлагууд бүрэн ойлгохгүйгээр (бэлтгэлээ хангахгүйгээр) шууд халчихаж болно гэж андуураад алдаа гаргах магадлалтай